Бидний тухай

Зах зээл дээр дэлхийн стандартад нийцсэн экологийн цэвэр бүтээгдэхүүнийг гаргахад тухайн бүтээгдэхүүний гол үндэс болох түүхий эд нь дээд зэргийн чанартай, найдвартай байх шаардлагатай гэсэн зарчимыг баримтлан амтлагч болон нитритийг БНАвстри Улсаас авч байна.  
Одоогийн байдлаар манай үйлдвэр 7 төрлийн 40 гаруй нэрийн боловсруулсан махан бүтээгдэхүүн, мөн үхэр, хонь болон гахайн 70 нэрийн ангилсан махыг худалдаанд гаргаж байна.  
Европ технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсэн түүхий эд нь гахай, үхрийн мах бөгөөд эдгээрийг ангилж сортлон дээд зэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манай бүтээгдэхүүн нь 100 хувь цэвэр сайн чанарын махаар хийдэг тул хадгалалтын горим удаантай, амт чанар сайтай байна.
Манай бүтээгдэхүүн нь холбогдох стандарт, норматив техникийн (НТББ) - ийн шаардлагыг хангасан тул СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР-ын 09203100 тоот ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ - г авсан болно.