Танилцуулга

            Тус Компани нь 2003 оны 11 сард мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гадаад дотоод худалдаа, худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Бүтээгдэхүүнээ европ стандартаар үйлдвэрлэх зорилгоор үйлдвэрийн барилгыг европын мах боловсруулах үйлдвэрийн технологийн урсгал шаардлагын дагуу барьж байгуулсан. 800-1000 тн түүхий эдийн хөргөлтийн 2 камертай, нэг ээлжилдээ 4-5 тн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Энэ нь бидний давуу тал бөгөөд бид европ стандартын дагуу 100 хувь цэвэр махаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

          “Монгол Фүүд” ХХК нь тоног төхөөрөмжөө ХБНГерман улсаас, ургамлын гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүн болох амтлагчууд болон нитритийн давс зэргийг  БНАвстри улсаас авч байгаа болно. Тус компани нь 2008 онд БНАвстри Улсын 50 жилийн түүхтэй “Крайнер” мах боловсруулах үйлдвэрт 5 ажилтангаа сургаж, дадлага хийлгэн мэргэшүүлсэн ба 2008 оны 11 сараас БНАвстри улсын мах, махан бүтээгдэхүүний мастер технологич Клаус Доллешалыг урьж авчран ажиллуулж европ стандартаар дотоод гадаадын зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.